
Малчин эмэгтэй дуу цахилгаантай аадар бороо орж байхад мотоцикл асаах гэж байгаад аянганд цохиулж нас барсан харамсалтай хэрэг болжээ.
Тодруулбал, Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн “Борлог” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/07.23-ны өдрийн 17:00 цагийн орчим дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас малчин Б /38 настай, эмэгтэй/ мотоцикл асаах үед аянганд цохиулж нас барсан тухай мэдээллийг 07.23-ны өдрийн 21:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 23:30 цагт очиж, малчин Б-ийн цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.