
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа бусад улс орнуудын халдварын тархалтын талаарх мэдээллийг танилцууллаа. Тодруулбал,
АНУ-д өчигдөр 70100 гаруй халдвар шинээр бүртгэгдэж, 1078 хүн нас баржээ. Нийт халдвар 3 сая 952 мянга гаруй болсноос 142 мянга 700 гаруй хүн нас барсан байна.
Бразил Улсад пүрэв гарагт 59900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт халдвар өссөн дүнгээр 2 сая 285 мянга болсноос 84000 хүн нас баржээ.
БНЭУ-д өчигдөр 45700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо нэг сая 238 мянга гаруйд хүрлээ.
ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5800 гаруй шинэ халдвар бүртгэгдэж, 147хүн нас баржээ. Нийт халдвар өссөн дүнгээр 795 мянга болсон байна. Мөн өчигдөр тус улсад 267 хүнийг тусгаарласан байна.
Япон Улсад долдугаар сарын 23-ны өдөр 981 шинэ тохиолдол нэмэгдлээ. Нийт халдвар 28104 байгаагийн 74 хувь нь эдгэрсэн бол нийт тохиолдлын гурван хувь нь нас баржээ.
Австрали Улсад өчигдөр 423 шинэ халдвар нэмэгдлээ. Одоогийн байдлаар 3,700 гаруй хүн идэвхтэй халдвартай байна.
БНСУ-д пүрэв гарагийн байдлаар 41 шинэ халдвар, нэг нас баралт бүртгэгдлээ. Цэргийн ангид халдварын голомт илэрсэнтэй холбогдуулан шинээр цэрэг элсүүлсэн анги нэгтгэлүүдэд шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн байна. Мөн цэргийн ангид гаднаас ирж хичээл заасан багш халдвар тараасан нь тогтоогджээ.
БНХАУ-д өчигдөр 21 шинэ халдвар бүртгэгдлээ. Хонконг хотод шинээр 118 халдвар бүртгэгдсэн байна.