
УОК-ийн Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Хил хааснаас хойш 14371 иргэнийг агаар болон автозамаар татан аваад байна. Иргэд олон нийтийн дунд 67000 иргэнийг татан аваагүй гэсэн шүүмжлэл гарсан. Хил хаахаас өмнө манай улс урьдчилан сэргийлэх үүдээс зарим иргэдээ хилээр нэвтрүүлж байсан. Тэгэхээр хил хаахаас өмнө ирсэн иргэдийн тоо 67,000 хүрсэн гэдгийг онцлон хэлье.
Агаарын замаар нийт 40 удаагийн нислэгээр 13 чиглэлээс иргэдийг татсан. Авто замаар авсан иргэдийн тоо 6010 байна. Мөн ОХУ-ын оюутнууд ирэх хүсэлт гаргасан. Энэ асуудлын ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна.
Иргэдийг татан авах ажиллагаа зургадугаар сараас эрчимжсэн. Долдугаар сард 11-нд нислэг хийхээр төлөвлөж байсан. Харин тусгаарлах байрны нөөц бололцоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулж 14 нислэг хийхээр боллоо. Тэгэхээр бүх нислэгүүдийг хоёр удаагийн болгож 28 нислэг үйлдэхийг шийдвэрлээд байна.
Тогоор нь авч үзэх юм бол энэ сард нийслэг хийгдээгүй иргэдийн тоо иргэдийн тоо 3390 гаруйд хүрсэн. Гадаадын 55 улсаас буцах хүсэлтэй 11,951 иргэн байна. Буцах хүсэлтийн ихэнх хувийг БНСУ-д эзэлдэг” гэлээ.
ГХЯ-ны сайд Н.Энхтайван ажлаа хүлээж авснаас хойш хоёр шаардлагыг хүргүүлсэн. Нэгдүгээрт хилийн чанад дахь 55 ЭСЯ бүртгэсэн иргэдийнхээ жагсаалтыг олон нийтэд ил тод болгохыг үүрэгдсэн. Мөн өргөдөл гаргасан иргэн бүрт хариу өгөх үүрэг өгсөн. Бидний зүгээс гадаадаас иргэдээ татаж авах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна” гэлээ.