
ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймаг дах салбар лабораторид нийт 903 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.
Мөн Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Энэ хүн нь 31 настай эмэгтэй, 35 хоног эмчлэгдэн гарлаа.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 288 байгаагаас 218 хүн эдгэрч, дараагийн шатанд шилжсэн байна.