
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21 градус дулаан байна.