
Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийдийн чиглэлд зорчих авто замын хэсэг үерийн усны улмас эвдэрч, тээврийн хэрэгсэл явах боломжгүй болжээ.
Иймд зам засварын ажил эхэлсэн тул тус замыг өчигдөр түр хаасан байна. Мөн зам засах ажил дуусах хүртэл тухайн чиглэлд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
