
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа бусад улс орнуудын халдварын талаарх мэдээлэл хийлээ. Тодруулбал,
АНУ-д өчигдөр 65500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 969 хүн нас баржээ. Нийт халдвар 4 сая 163 мянган гаруй болж, 145900 гаруй хүн нас барсан байна.
Бразил Улсад ням гарагт 24500 гаруй шинэ халдвар, 555 нас баралт бүртгэгдлээ. Нийт халдвар өссөн дүнгээр 2 сая 419 мянга болсноос 1,6 сая гаруй хүн эдгэрчээ.
Япон Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 835 шинэ халдвар бүртгэгдсэн байна.
БНСУ-д өчигдөр шинэ тохиолдлын тоо өмнөх өдрүүдээс буурч 25 тохиолдол бүртгэгдсэн байна.
БНХАУ-д долдугаар сарын 26-ны өдөр 61 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Мөн ДЭМБ-ын мэдээллээр Ковид-19 халдварын эсрэг 166 вакцин идэвхтэйгээр хийгдэж байна. Тэдгээрээс 141 нь амьтан дээр турших туршилтын шатандаа явж байгаа бол 25 нэр төрлийн вакцин эмнэлзүйн шатандаа орсон байна. Үүнээс зургаан вакцин эмнэлзүйн сүүлийн шатандаа орсон” гэв.