
"Өөрийнхөө", "Иб нь мачид райхтай" зэрэг дуугаараа хүүхэд залуусыг байлдан дагуулж байгаа Реппэр Roockie долдугаар сарын 23-ны өдөр шүүхээс нэг жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Тэрбээр хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр ийнхүү шийтгүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Ташрамд дурдахад, тэрбээр хэдэн сарын өмнө нэгэн цэнгээний газарт дуулж байх үедээ хэвлий тус газраа хутгалуулж байсан нь шуугиан тарьж байв.