
Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр 14:00 цагт болно. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэхийг шийднэ.
Тодруулбал, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх, 9-р сарын 1-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг нээх эсэх талаар хэлэлцэж шийдвэрлэх юм байна.