
Хичээлийн шинэ жил ойртож байгаатай холбогдууланБоловсрол, шинжлэх ухааны яамнаас цар тахлын үед хичээл орох хэд хэдэн хувилбарыг боловсруулан Улсын онцгой комисст танилцуулжээ. Энэхүү саналыг өнөөдөр 14:00 цагт Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэх аж. Эх сурвалжийн мэдээлснээр, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсруулсан хувилбарт,
- Цэцэрлэг, ЕБС, Их дээд сургуулийн заримыг нь наймдугаар сарын 15, заримыг нь есдүгээр сарын 1, аравдугаар сар 1 гэсэн дарааллаар ангилж оруулах,
- Чухал хичээлүүдийг танхимаар, бусад хичээлийг цахимаар орох,
- Өдөрт 6-7 цагийн хичээл ордог байсныг багасгаж, 3-4 цаг болгон чухал хичээлүүдийг танхимаар үзэх хувилбарыг боловсруулжээ.