
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа бусад улс орнуудын халдварын тархалттай холбоотой мэдээлэл хийлээ. Тодруулбал,
АНУ-д өчигдөр 61700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 564 нас баралт нэмэгдлээ. Нийт халдвар 4,255000 болсноос 145500 гаруй хүн нас баржээ.
Бразил Улсад даваа гарагт 23200 гаруй шинэ халдвар нэмэгдэж, 614 нас баралт бүртгэгдлээ. Тус улсын халдвар өссөн дүнгээр 2,442000 гаруй болсноос 1 сая 600 мянга гаруй хүн эдгэрч, 87600 гаруй хүн нас барсан байна.
БНЭУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 49900 гаруй халдвар бүртгэгджээ. Нийт халдвар 1 сая 435 мянга гаруй болжээ.
ОХУ-д өчигдөр 5635 шинэ тохиолдол бүртгэгдэж, 55 хүн нас баржээ. Нийт халдвар өссөн дүнгээр 818000 хүрсэн байна.
Япон Улсад даваа гарагт 598 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
БНСУ-д өчигдөр шинээр 28 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ.
БНХАУ-д долдугаар сарын 27-ны өдөр 68 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Хонконгт даваа гарагт шинээр 145 тохиолдол батлагдсан байна.
Мөн АНУ-ын эм үйлдвэрлэлийн “Pfizer” компани болон ХБНГУ-ын “BioNTech” компанийн хамтран хөгжүүлж байгаа шинэ коронавирусний эсрэг вакцины эмнэлзүйн сүүлчийн шатны туршилт хийх зөвшөөрлийг олгосон байна. Өмнөх шатны туршилтаар уг вакцин нь хүний биед аюулгүй бөгөөд дархлааны хариу урвалыг өдөөж байсан гэж мэдээлсэн. Харин эмнэлзүйн сүүлийн судалгаагаар вакцины аюулгүй байдал болон оновчтой тунг тогтоох зорилготой байгаа аж. Мөн АНУ-ын “Modern Inc” компани коронавирусний эсрэг эмнэлзүйн сүүлчийн шатны судалгаагаа эхлүүлжээ” гэв.