
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эмнэлэгийн тусламжийн дарга Я.Буянжаргал “Энэ долдугаар сард зохион байгуулсан 13 нислэгээр 2726 иргэнийг хүлээж авлаа. Мөн Замын-Үүдээр 232, Алтанбулаг боомтоор 191 иргэн орж ирсэн. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2487 иргэн байна.
Давхардсан тоогоор 34457 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирусний эрсдлийн 10 дахь үнэлгээгээр Монгол Улсын хүн амын дунд халдвар гарах, тархах магадлал өндөр гэсэн үнэлгээ гарсан. Түүнчлэн бид сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх үед халдварын эсрэг авч хэрэгжүүлэх халдварын зөвлөмжийг Боловсролын шинжлэх ухааны яамтай хамтран боловсруулж байна” гэлээ.