
УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ирэх наймдугаар сард үйлдэх тусгай үүргийн онгоцны нислэгийн хуваарийг танилцууллаа.
Тэрбээр "Ирэх наймдугаар сард гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг эх оронд нь татан авах тусгай үүргийн нислэгийн хуваарийг УОК-ын хурлаар батлууллаа. Ирэх сард дараах улс орнуудаас иргэдээ татна.
- БНСУ-д оршин суугаа иргэдээ татан авах Сөүл чиглэлийн нислэгийг гурван удаа,
- Европын орнуудад байгаа иргэдээ татан авах Франкфурт чиглэлийн нислэгийг гурван удаа,
- Токио хот руу хоёр удаа,
- Австрали улсад байгаа иргэдээ татан авах Сидней чиглэлийн нислэгийг нэг удаа,
- Энэтхэг болон Вьетнам руу нэг удаа,
- Турк улсад байгаа иргэдээ татан авах Истанбул чиглэлийн нислэгийг нэг удаа,
- АНУ руу нэг удаагийн нислэгийг тус тус үйлдэнэ.
Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чех улсад суугаа нутаг буцах хүсэлт гаргасан 100 гаруй монгол иргэнийг авчрах Чех улсын тусгай үүргийн онгоцыг хүлээж авах шийдвэр гаргалаа.
Ингэснээр нийтдээ найман чиглэлд 14 нислэг үйлдэж наймдугаар сард 3460 иргэнийг эх оронд нь татаж авах урьдчилсан тооцоо гарсан. Цаашид нэмэлт нислэг үйлдэх, тусгаарлах байрны нөөц бололцоог нэмэгдүүлэх чиглэлээр судалж байна" гэлээ.