
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Дэнжийн мянга”-ын авто замын хөдөлгөөнийг түр хаахаар боллоо.
Тодруулбал, тус замыг ирэх 8 дугаар сарын 1-ний бямба гаргийн 13 цагаас 8 дугаар сарын 2-ны 6 цаг хүртэл хааж, доогуур нь дулааны шугам татах аж. Иймд жолооч нарыг бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлж байна.