
Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах сайжруулсан шахмал түлшний үйлдвэр баригдаж дуусчээ.
Налайх дүүрэгт байрлах уг үйлдвэр нь ашиглалтад орсноор Налайх дүүрэгт л гэхэд 1500 гаруй шууд ажлын байр шинээр бий болж байгаа аж. Түүнчлэн Нийслэлийн агаарын бохирдол 70-80 хувь буурах тооцоо гарчээ.
Шинээр баригдсан үйлдвэр нь 6000 тонн тортог багатай стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, Нийслэлийн есөн дүүргийн аж ахуйн нэгжийн хэрэглэгчдийн үндсэн 50 хувийг бүрэн хангах аж. Энэ нь агаарын бохирдлыг өмнөх жилээс 20-30 хувиар бууруулах боломжтой байна.