
Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг өглөө.
Д.Нямхүү "2020 оны 7 дугаар сарын 28-нд ХӨСҮТ, Дархан-Уул, ЗӨСҮТ-д 630 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 628 хүний сорьцод илрээгүй. Тусгаарлалт, ажиглалтад байсан 50, 14 настай хоёр эмэгтэй хүнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 291 болж, үүнээс 225 хүнийг эдгэрүүлж дараа, дараагийн шатны эмчилгээнд шилжүүлсэн байна. Эмчилгээнд 66 хүн байгаагаас 62 нь хөнгөн, 4 хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Өнөөдөр гурван хүн эдгэрлээ" гэв.