
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудын халдварын тархалтын талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Дэлхий дахинд 215,100 гаруй шинэ халдвар бүртгэгдэж,5200 гаруй хүн нас баржээ.
Дэлхийн хэмжээнд шинээр бүртгэгдсэн халдварын 60 хувь нь АНУ болон БНЭУ-д бүртгэгдсэн. Тухайлбал, өчигдөр АНУ-д 59,800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Бразилд 69,000 гаруй шинэ халдвар батлагдсан байна. Харин Энэтхэгт 48,500 гаруй хүн шинээр өвчилжээ.
Харин Номхон далайн баруун бүс Япон Улсад лхагва гарагт 1,264 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Австрали Улсад 318 шинэ халдвар нэмэгджээ.
БНХАУ-ын хувьд 105 тохиолдол нэмэгдсэн бол Хонконгт өчигдөр 118 тохиолдол бүртгэгдсэн байна” гэлээ.