
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах мэдээлэл хийлээ.
Тэрбээр “ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг долдугаар сарын 24-30-ны хооронд дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 820 гаруй иргэдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Энэхүү ажлын хүрээнд нисэх багийн ажилтнууд болон гар тээш, дөрвөн шарил, 19,000 килограмм ачаанд эцсийн халдваргүйжүүлэлт хийж ажиллалаа.
Мөн одоогийн байдлаар тарваган тахлын 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс гурван онош батлагдсан. Тиймээс иргэд коронавируст халдварын өндөр эрсдэлтэй байгаа энэ үед аялал зугаалгаар явахдаа тарваганы мах хэрэглэхгүй байхыг анхааруулж байна” гэлээ.