
Өнөөдөр 10 буудал буюу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал төмөр замын гарам дээр том оврын ачааны машин галт тэрэгтэй мөргөлдсөн байна.
Ослоор хүний амь эрсдээгүй бөгөөд харин бэртэж, гэмтсэн хүн байгаа эсэхийг тодруулахаар Тээврийн цагдаагийн албаныхан ажиллаж байна. Ослоос үүдэн Таван шараас Нисэх рүү салдаг замын ойр орчимд хөдөлгөөний ачаалал эрс нэмэгджээ.
