
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн төвийн Туул голын гарманд автомашин голын усанд суусан иргэд гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын албаныхан өчигдөр буюу 2020.08.02-ны 21:18 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн 28 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан 22:30 цагт очиход Баянгол дүүргийн дүүргийн иргэн Г-ийн ГАЗ-66 загварын автомашин голд сууж 13 иргэн гарах боломжгүй байсныг аврах завьтай 1:22 цаг ажиллан эсэн мэнд гаргасан байна.