
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 2-ны өдөр нийт 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тухайлбал, долдугаар сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ, Афгинастаас ирсэн цэрэг дайчдын давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй гурван эмч, ажилтаны шинжигээ, ажиглах байранд тусгаарлагдаж буй найман хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтор орж ирсэн ачаа, тээврийн 30 жолоочийн шинжилгээ багтжээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 293 бүртгэгдсэн. Үүнээс 230 нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 63 хүн эмчилгээнд байна” гэв.