
Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг үeрийн улмаас эвдэрч, улмаар түр хугацаагаар хаагаад байсныг өнгөрөгч Ням гаригт ашиглалтад оруулжээ.
Тус чиглэлд зорчигчид авто зам дагуух тэмдэг тэмдэглэгээг анхаарч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг холбогдох албанаас анхааруулжээ.

