
Өчигдөр оройн 22:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26-р хороонд байршилтай “Саруул” хотхоны 115-р байрны зургаан давхарт гал гарчээ.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 21:56 цагт газар дээр нь очиж 30 минут ажиллан галыг унтраажээ. Энэ үеэр 22 настай, эрэгтэй Б зургаан давхрын цонхоор үсэрч нас барсан байдалтай байв.
Мөн гал гарсан объектод 46 настай, эмэгтэй Н толгойноос нь цус гарсан, хөл толгойг нь скочоор хүлсэн байдалтай нас барсан байсан тул цогцсыг гаргаж Баянзүрх дүүрэг дэхь Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар