
Хөвсгөл аймаг дахь Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн санаачилгаар Мөрөн сумын Нисэх онгоцны буудлын урд талаас тээврийн хэрэгсэл түр саатуулах байр хүртэлх голын эрэг дагуу 7 км газарт ил задгай хаясан хогийг цэвэрлэжээ.
Мөн завиар гол доторх хогийг цэвэрлэн, голын эрэг дагуу мөн усан дотор шил лааз, хог хаяхгүй байхыг уриалж байна. Эко орчноо хамгаалах "ИРЛЭЭ-ЯВЛАА-ЦЭВЭР" аянд хувь нэмрээ оруулж байгаа алба хаагч нартаа талархал илэрхийлье.

