
Өчигдөр АНУ-ын эрх баригчид Ковид-19 халдварыг эмчлэх зорилгоор бүтээж буй LY-CoV555 нэртэй эмний сүүлчийн шатны туршилтыг эхлүүлснээ зарлажээ.
Энэхүү эм нь эсрэг биетийн бэлдмэл юм. Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүний цусанд эсрэг биетүүд үүсдэг байна. АНУ-ын Lilly Research Laboratories, Abcellera компаниуд зохиомол эсрэг биетийг бөөнөөр үйлдвэрлэх аргыг боловсруулжээ.
Тус туршилтад хөнгөн болон дунд хэлбэрээр өвчилсөн 300 орчим хүмүүс хамрагдахаар болжээ. Харин туршилтын үр дүн сайн гарвал илүү хүнд хэлбэрээр өвчилсөн 1000 хүртэл тооны хүн дээр туршилтыг үргэлжлүүлэх гэнэ.