
Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн “Буянт” голын усанд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 4 км-т/ хүүхэд осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 04-ний өдрийн 16:05 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:43 цагт осолдсон газраас зүүн хойд зүгт 5 км-т Е /3 настай, эмэгтэй/-ийн цогцсыг усны мандал дээр хөвж байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.