
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн талаар хэлэлцжээ. Хэлэлцүүлгээр дараах таван төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулж хэрэгжүүлэхээр тогтсон байна. Тодруулбал,
- ”Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах”,
- “Улаанбаатар хүнсний агуулах”,
- “Улаанбаатар дөрвөн улирлын хүлэмж”,
- Сайжруулсан түлшний уутыг дотооддоо үйлдвэрлэх “Улаанбаатар нийлэг уут”
- “Орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хараа хяналтыг сайжруулах” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.
Дээрх төслүүдийг 2020-2025 оны хооронд хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн захирал Ж.Билэгсайханд даалгалаа. Харин НЗДТГ-ын зүгээс зарим төсөлд газрын асуудлыг шийдвэрлэх, хамтарсан компани байгуулах зэрэг бодлогоор дэмжин хамтарч ажиллах юм.