
Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам Эх нялхасын зүүн хойд уулзвараас UBSтелевизийн баруун хойд уулзвар хүртэл энэ долоо хоногийн амралтын өдөр буюу наймдугаар сарын 08-ны оройн 23.00 цагаас наймдугаар сарын 09-ний 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж Цэвэр усны шугам суурилуулах ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой, анхаарал болгоомжтой оролцоно уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.