
Нийслэлийн шалган нэвтрүүлэх 12 товчоонд хяналт шалгалт явуулж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тус шалгалт нь “Агаарын тухай”, “Авто тээврийн тухай”,”Төрийн хяналтын шалгалтын тухай”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулиуд болон дагаж мөрдөх дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх зорилготой юм.
Тээврийн цагдаагийн газар тус шалгалтыг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар болон Авто тээврийн үндэсний төв, НМХГ-тай хамтран явуулж байгаа ажээ.
Түүнчлэн энэ сарын 15-наас аравдугаар сарын 15 хүртэл нийслэлийн товчоонд 24 цагийн эргүүл ажиллана гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.