
Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн “Саруул” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ өчигдөр өдрийн 08:10 цагт мотоциклоор мал хариулж явсан иргэн Э /41 настай, эрэгтэй/ аянганд цохиулж нас баржээ.
Түүнтэй хамт явж байсан 38 настай, эмэгтэй биеийн байдал нь хүнд сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж тус сумын Засаг дарга мэдээлэв.