Тархи судлалын хүрээлэн болон Олон улсын Тархи судлалын байгууллага (IBRO)-с хамтран жил бүр зохион байгуулагддаг тархи судлаачдын эзэмших ёстой судалгааны арга зүйн сургалт өнөөдөр эхэллээ. Тус сургалт энэ сарын 10-15-ны хооронд АШУҮИС-н төв байранд зохион байгуулагдана.
Уг сургалтад сууснаар дэлхийн 90 гаруй улсын шинжлэх ухааны байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авах боломжтой. Цаашид гадаадад тархи судлалаар мэргэшин ажиллах зорилготой судлаачдад зориулсан тусгай хөтөлбөртэй сургалт юм.
Тус сургалтыг зохион байгуулснаар шинэ шинжлэх ухаан болох Нейросайнс буюу “ мэдрэл сэтгэхүйн тогтолцоо, түүний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг молекулын түвшнээс эмнэл зүй, нийгмийн түвшинд хүртэл судалдаг , олон салбарын нэгдмэл шинжлэх ухааныг” олон улсын түвшинд судалж цаашид уг сургалтын үйл ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэж Тархи судлалын хүрээлэнгийнхэн мэдээллээ.
Бэлтгэсэн: Б.Чингүүн