
"Зэвсэгт хүчний хөгжлийн сан"-гийн хөрөнгөөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний зогсоолыг шинэчилжээ.
Тодруулбал,“Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний зогсоолын их засварын ажлыг мэргэжлийн инженерүүдийн зураг төслийн дагуу орчин үеийн техник хэрэгсэл ашиглан “Төгс шал” компани хоёр сарын хугацаанд шинэчлэн засварласан байна.
Тус нисдэг тэрэгний зогсоол нь анх 1982 онд ашиглалтад орсон бөгөөд элэгдэн хуучирч ашиглахад хүндрэлтэй байсныг шинэчилжээ. Шинэчлэн зассанаар нисдэг тэрэгний хөдөлгүүрт болон сэнсэнд эвдрэл гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, тоос шорооноос хамгаалах зэрэг нислэг, нислэгийн аюулгүй байдлыг хангахад онцгой ач холбогдолтой юм.
Түүнчлэн тус анги 5000 гаруй м2 талбай бүхий шинэ зогсоолд нисдэг тэрэгнүүдээ байрлуулан энэ сарын 6-ны өдрөөс эхлэн ашиглаж эхэлсэн байна.