
Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр 250 монгол иргэн өнөө өглөө эх орондоо ирсэн билээ.
Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ "Өнөө өглөө 250 иргэн эх орондоо ирсэн. Энэхүү нислэгийг Европын орнуудын санхүүжилтээр үйлдлээ. Хилийн чанадад байгаа иргэдийг тасралтгүй авах ажиллагааг үргэлжлүүлж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж гаднын оронтой хамтарч ажиллаж байна. Европын холбоо болон Чех улсын Засгийн газраас нэг иргэнийг 7.3 сая төгрөгөөр 249 иргэнийг эх оронд нь авч ирэх зардлыг даасан. Энэ нь нийт 1.3 тэрбум төгрөгийн зардал болсон" гэж хэлэв.