
Ховд аймгийн "Монгол алтай" дугуйн спортын холбооноос жил бүр зохион явуулдаг "4х108 км"-ийн уулын дугуйн буухиа тэмцээн энэ сарын 15,16-ны өдөр болохоор болжээ.
Тус тэмцээнийг Ховд аймгийн төвөөс Булган сум чиглэлд зохион байгуулах бөгөөд 2020 оны баруун бүсийн аварга баг, тамирчдыг шалгаруулах гэж байгаагаараа онцлогтой юм.
Тэмцээнд байгууллага, баг тус бүр дөрвөн гишүүнтэй оролцох боломжтой. Насны ангиллын хувьд 16-30 нас буюу өсвөр, 30-аас дээш буюу идэр үе гэсэн ангилалттай байна. Мөн тэмцээний үеэр багийн буухиа уралдаанаас гадна тамирчдын дунд бооцоот ганцаарчилсан 45 км-ийн уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.