
Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
2020 оны 08 дугаар сарын 16-наас 08 дугаар сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 16, 17-нд говь талын нутгаар, 18, 19-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 9-14 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 16-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 19-нөөс ихэнх нутгаар дулаарна.