
Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр гадаадаас ирсэн иргэдийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Энэ сард одоогийн байдлаар найман удаагийн агаарын нислэг хийж нийт 2382 хүнийг татан авсан ба 137 иргэн нь эрүүл мэндийн шалтгаантай жирэмсэн 71 хүн, татан авсан. Хилийн боомтоор нийт 6347 иргэнийг татан аваад байна.
Нийт дүнгээрээ агаарын нислэгээр 1987 иргэнийг татан авсан. Алтанбулаг боомтоор 395 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд нийт 17478 иргэнийг эх орондоо авч ирлээ. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд Улаанбаатар хотод 3046 иргэн байна. Гэрийн ажиглалтад 1324 иргэн хотод байна. 538 иргэн хөдөө орон нутагт тусгаарлагдаж байна. Ажиглалтын хугацаа нь дуусаад гарсан 12392 иргэн байна. Шуурхай штабад 71160 дуудлага ирсэн байна. Мөн 2355 албан бичиг ирсэн" гэж ярилаа.