
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрт өчигдөр зам тээврийн ноцтой осол болж, нэг иргэн газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын Нартын ам гэх газарт Хово маркийн авто машины жолооч Б нь Норт бенз маркийн авто машинтай мөргөлдөж, амиа алдсан хэрэг гарсан байна.



