
БЗД-ийн иргэдийн төлөөлөгч Б.Дэмбэрэл тус дүүргийн хүүхдүүдэд зориулж Гандантэгчилэн хийдэд ном уншуулсан бололтой. Тэрбээр дүүргийнхээ хүүхэд багачуудад санаа зовсон уу, эсвэл сонгуулийн "шоу" хийж олны анхаарал татах гэсэн үү, мэдэхгүй. Юутай ч хүүхдүүдэд зориулан ном уншуулж олны анхаарлыг татжээ.

Хэдий шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний эрхийн асуудал ч гэлээ түүний энэхүү үйлдэлд бухимдах иргэд цөөнгүй байна. Учир нь Баянзүрх нь нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг төдийгүй тэр хэрээр ажилгүйдэл, ядуурлын түвшин өндөр байдаг. Гэтэл дүүргийнхээ төлөөлөл болсон хүн нь дөрвөн жилийн хугацаанд хэрүүлээс өөр зүйл хийгээгүй, хийж чадах зүйл нь ердөө энэ байгаад харамсаж байна хэмээн иргэд ярив.
Б.Дэмбэрэл нь 2016 онд Баянзүрх дүүрэгт МАН-аас сонгогдсон төлөөлөгч бөгөөд энэ жилийн орон нутгийн сонгуульд дахин өрсөлдөх гэж байна. Тэрбээр хэзээнээсээ твиттер болон фэйсбүүкээр учир нь үл ойлгогдох пост бичиж олны инээд, бухимдлыг төрүүлсээр ирсэн нэгэн юм.