
Өнөөдөр иргэн Г.Хажидмаа Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэн бүрт нэг сая төгрөг олгох шаардлагыг Засгийн газарт хүргүүлж, суулт хийхээ мэдэгдлээ.
Тэрбээр "Өнөөдөр цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийн амьжиргааг дэмжих ёстой. Бусад улс орны хувьд гурав дахь тусламжийн багц гаргасан байна. Харин манай улсад тусламжийн багц гэдэг зүйл огт байхгүй. Судалгаанаас харахад хүн амын 40 хувь нь нэн ядуу байна. Гэсэн хэдий ч манай улсын Засгийн газар нэг ч арга хэмжээ авахгүй байна.
Тиймээс иргэн бүрт нэг сая төгрөг өгөх шаардлагыг энэ оны дөрөвдүгээр сарын 08-наас өнөөдрийг хүртэл долоон удаа хүргүүлсэн. Нэг ч хариу өгөөгүй. Түүнчлэн нийслэлийн 21 дарга иргэдийн өгсөн хандивын мөнгийг өөрсдийнхөө дансанд шилжүүлэн авсан байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн төрийн ордны үүдэнд суулт хийнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр гарч ирж шаардлагын хариуг өгөхийг хүсч байна" гэлээ.