
Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар соёл урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээ, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургуулийг хэвийн горимд үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцэж, дэмжэв.
Мөн маргааш дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог энэ сарын 21-ний өдрийг дуустал сунгах дээр санал нэгджээ.
Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, баталгаажуулна. Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 14:00 цагт Төрийн ордонд товлоод байна.