
Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас өнгөрсөн жил томоохон бүтээн байгуулалт болох 4 гүүрийг хийсэн. Эхний ээлжинд сонсголонгийн гүүр, яармагийн гүүрийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан бол одоо Замын цагдаагийн гүүр, Олимпийн гүүр, Налайхын 20,9 км зам, Баянзүрхийн Туул гол дээгүүрх гүүрний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна. Налайхын 20,9 км авто замд өнгө хучилт, туузан хаалт, явган зам, дугуйн замын барилгын ажил хийгдэж, урагшаа хойшоо гарсан таван гүүрэн гарцын барилгын ажил хийгдэх тул барилгын ажлын явцад авто замыг бүрэн хаахгүйгээр хэсэгчилж хаахаар ажлыг явуулахаар болжээ.
Иймд Налайхын 20,9 км замыг бүрэн хаахгүй, маргаашаас /2020.09.15/ зөвхөн Улиастайн уулзвараас 1,7 км зам хэсэгчилж хаана. Нөгөө хэсэг нь Оргилын уулзвараас цааш яваад Тэрэлж рүү шороон замаар урагшаа эргээд тунелиэр гараад Налайхын замтай нийлдэг хэсгийн шороон замыг хатуу хучилттай болгох ажлууд хийгдэх мэдээллийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.