
ДЭМБ-аас Монгол Улсад хандивласан 300 мянган хүн тун вакциныг Эрүүл мэндийн яам өчигдөр /2020.09.30/ хүлээн авлаа. Тус вакцинуудыг "Томуугаас сэргийлье" дархлаажуулалтын аяны хүрээнд өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдэд хийж эхлэх юм байна.
Вакциныг зорилтот бүлгийнхэнд эхлээд хийх аж. Тухайлбал, эмнэлгийн ажилчид, цагдаа хүчний алба хаагчид, хил гаалийнхан, 0-5 насны хүүхэд, 65-аас дээш насны өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдах юм.