НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хороо (CEDAW)-ны 2027-2030 оны гишүүдийг сонгох сонгууль энэ сарын 26-нд Нью-Йорк хотноо боллоо. Уг сонгуульд Монгол Улсаас жендерийн тэгш байдал, хүний эрхийн бие даасан шинжээч Д.Амарсанааг нэр дэвшүүлсэн юм. Энэ удаагийн сонгуулиар тус хорооны 12 суудлын төлөө Монгол Улсаас гадна Канад, Испани, Мексик, Куба, Эстони, Египет зэрэг 20 орны төлөөлөгчийг өрсөлдүүлсэн байна. Улмаар Д.Амарсанаа 136 санал авснаар тус хорооны гишүүн боллоо.
Тус хороо нь хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн 23 шинжээчээс бүрддэг бөгөөд гишүү дээ гурван жилийн хугацаатай сонгодог аж. Монгол Улс тус хорооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор олон улсын түвшинд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангах, холбогдох хууль, эрх зүйн орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой юм.
Монгол Улс НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагч лах бүх хэлбэрийг устгах тухай конвенцод 1979 онд нэгдэн орсон түүхтэй. Шинжээч Д.Амарсанаа нь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ахмад дипломатч Л.Идэр агсны дараа тус хорооны гишүүнээр ажиллах Монголын хоёр дахь төлөөлөгч болж байна.
У.Цэцэг