
Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсий Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж "Есдүгээр сарын 8-нд Монголын допингийн эсрэг байгууллагаас 77 дугаартай албан бичиг ирсэн. Үүнд гурван бөхийн асуудал байсан. Тэдний нэрийг зарлая.
Улсын харцага Ө.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан "Хориотой жагсаалт 2020"-д багтсан гурван төрлийн бодис, Улсын аварга Н.Батсууриас дээрх хориглосон жагсаалтад багтсан нэг төрлийн, Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан гурван төрлийн бодис илэрсэн" гэлээ.