
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх он буюу 2021 оны 06-р сар хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэрийг гаргаж 2021 оны төсөвт тусгажээ.
Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 онд үргэлжлүүлэн олгох асуудлыг өнөөдөр /2020.10.05/ УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэнэ. Харин 2021 оны Улсын төсвийн төслийг УИХ-аар ирэх долоо хоногоос хэлэлцэж, эцсийн шийдвэр УИХ-аас гарна.