
Гадаад харилцааны сайд Н.Энхсайханы урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад энэ сарын 09, 10-ны өдөр айлчилна. Сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийх юм
Тус айлчлалын талаар ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дарга Э.Сарантогос мэдээлэл өглөө.
Тэрбээр "Япон улс манай улсын хувьд худалдааны чухал түнш билээ. 2016 оноос хойш хийсэн Монголтой хамгийн анхны чөлөөт худалдааны хэлэлцээрийг өдгөө хүчин төгөлдөр мөрдөж байна. Худалдааны эргэлт 600 сая орчим ам.доллар, хөрөнгө оруулалт 900 сая орчим ам.доллар байгаа ба айлчлалын үерх хэлэлцээрээр эдгээрийг хэрхэн өсгөх, Ковид-19 өвчинтэй холбоотойгоор хэрхэн хамтран ажиллах, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар ярилцана. Айлчлалын дараа үр дүнгийн талаарх мэдээллийг өгөх болно. Мөн Гадаадаас ирж байгаа зочид гийчдийн халдвар хамгааллын ажлыг зохион байгуулахыг Гадаад харилцааны яамнаас бүрэн анхаарч ажиллаж байна" гэв.