
Монгол Улсын Гавьяат Жүжигчин Надмидын Мягмар таалал төгсжээ. Тэрээр “Энэ хүүхнүүд үү” кинонд бүтээсэн Дулмаагийн дүр, “Сэтгэлийн дуудлагаар” киноны Дэнсмаа, “Туяагийн бичээгүй захидал” киноны Туяа, “Бор чоно” киноны Удган, “Их замын урсгал” киноны Сарнайн дүр зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлжээ.
Монголчуудын сэтгэл зүрхэнд үлдсэн мартагдашгүй дүрүүдийн нэг болох “Энэ хүүхнүүд үү” киноны Дулмаагийн дүр бол Н.Мягмар агсны хамгийн анхны дэлгэцэнд бүтээсэн дүр аж. Түүнийг 1980 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр шагнасан байна.