Монгол Улсын Гавьяат малчин, олноо “фронт” хэмээн алдаршсан С.Цэгмид өчигдөр ОХУ-ын Бүх ард түмний найрамдлын одон гардлаа. Тус улсын Ерөнхийлөгч В.Путиний зарлигаар түүнд эл одонг олгожээ. Шагналыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов гардуулсан юм. Өнгөрсөн тавдугаар сарын 6-нд буюу Ялалтын баярын өдөр уг одонг олгох байсан ч цар тахлаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийн улмаас түр хойшлуулсан аж. Дундговь аймгийн СайханОвоо сумын малчин, өдг өө 98 настай С.Цэгмид Дэлхийн II дайны үед Монгол Улсаас ЗХУ-ын армид хүргэсэн бэлгийн гурав дахь цувааны төлөөлөгч. Түүхийн амьд гэрч болсон тэрбээр 18 настайдаа улсын аварга малчин болж байжээ. Ард түмн үүдийн хоорондын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлж, ОХУ-аас түүнд төрийн дээд шагналаа олгожээ.
Бэлтгэсэн: Э.Намуунцэцэг