
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнг эбүрэн багийн “Хар цайн гүнбэн” гэдэг газарт ойн түймэр гарчээ. Тодруулбал, тус аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 41 км/ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан байна. Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Зэд, Хантай, Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын ажилтнууд ажиллаж, 10.06-ны өдрийн 16:10 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 120 га талбай шатжээ.