
Улсын ерөнхиий прокурорын газарт прокурорын байгууллагын 2020 оны 3 дугаар улирлын хяналтын ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Прокурорын байгууллагын 2020 оны 3 дугаар улирлын хяналтын ажлын талаар дараах мэдээллийг өглөө.
Авилга албан тушаалын хэрэг 10 хувь, Хүрээлэн буй орчны гэмт хэрэг 55 хувиар, Хүн худалдаалах гэмт хэрэг 35 хувиар, Мөнгө угаах хэрэг 11 хувиар, Эрүү шүүлт тулгах хэрэг 5,8 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарсан байна. Харин мансууруулах эм, сэтгэцэт нөлөөлөх бодисыг ашиглах хэрэг 13 хувиар, Хүүхдийн эсрэг хэрэг 15 хувиар, Гэр бүл хүчирхийлэлтэй холбоотой хэрэг 22 хувиар тус тус буурчээ.
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 1 хувиар
- Хулгайлах зөрчил 42 хувиар,
- Хүний биед халдах зөрчил 10 хувиар
- Эрүүл ахуйн тухай хууль зөрчих зөрчил 57 хувиар тус тус буурчээ.
- Гэр бүл хүчирхийллийн зөрчил 27 хувиар
- Танхайрах зөрчил 47 хувиар
- Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2,5 дахин
- ОН-ийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 17 хувиар
- Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлж, саад учруулсан зөрчил 57 хувиар
- Архидан согтуурхсан зөрчил 57 хувиар тус тус өссөн байна